/Өдрийн сониноос.../
Тэднийх хотод өвөлжөөд хавар цээл рүү буцан хэдэн малаа бараадаж бууна гэв

Канадын нэгэн залуу гэр бүл тайван амьдралыг эрэн Монголд иржээ. Энэ өрхийн тэргүүлэгчтэй өчигдөр уулза­хаар цаг тохиров. Үдийн цай­гаа уунгаа надтай уулзахаар болсон гэнэ. Учир нь түүний ажил төлөвлөсөн цагийн ху­ваа­рийн дагуу явдаг учраас нэг ч минутыг хий дэмий өнгөрөөдөггүй бололтой. Тэ­рээр "цуйван идмээр байна" гээд л хэд хэдэн гуанзанд ороод гарав. Гэвч түүний хүссэн хоол байсангүй. Ингээд нэгэн цайны газар орж сууцгаан яриагаа эхэлсэн юм. Бүтэн нэр овгоо хэлэхийг тэр зөвшөөрөөгүй. Сонинд бичүүлэхээс бүр ч татгалз­сан. Овог нэрээ бүтэн би­чүүл­чихвэл Канадын сэт­гүүлчид танай сониноос олж уншчихаад холбоо барихаар ирж магадгүй гэж болгоом­жилж байв. Тэрээр өөрийгөө Фрэд хэмээн олонд танил­цуулахыг хүсч байлаа. Фрэ­дийг наашаа ирэхээс өмнө Канадын сэтгүүлчид түүнээс Монголд амьдрах болсон шалт­гааныг нь тодруулахаар хөөцөлддөг байж.
Гэвч тэдний хэнийх нь ч асуултад хариулт өгөөгүй ирснээ тэр хэлсэн. Сэтгүүлчид яагаад түүнээс ярилцлага авахаар тэгтлээ хөөцөлдсөн шалтгааныг тод­руулахад "Монголын ир­гэн болохоор бүтэн гурван жи­лийн турш явсан болохоор л тэр байх" гэсэн энгийн ха­риулт өглөө. Фрэд Канадад нэлээд ирээдүйтэй, нэр хүн­дэд хүрэх бололцоотой ажил хийж байснаа нуусангүй. Компьютерын тоглоом үйлд­вэрлэдэг томоохон компа­нийн техникийн хэлтсийн дарга байж. Тиймээс юугаар ч дуталгүй хангалуун сайхан амьдарч байсан гэнэ. Орон сууц, автомашин гээд хүний амьдралын хэрэгцээтэй бүх­нийг түүний гэр бүл авчээ. Гэвч эд хөрөнгө, тансаг амьд­рал бүрдсэн эдний гэр бүлд нэгэн зүйл дутагдаж байгааг мэдэрсэн ч чухам юу үгүй­лэгдээд байгааг ололгүй хэ­сэг хугацааг өнгөрөөсөн бай­на. Фрэд томоохон албан ту­шаал эрхэлдэг. Ха­рам­салтай нь, гэртээ, эхнэр, хүүхдэдээ тавих анхаарал халамж нь суларчээ. Ингэс­нээр гэр бү­лийн халуун ду­лаан уур амьс­гал үгүй болох хандлагатай болсон аж. Тэ­рээр амралтын өдөр хүүх­дүүдээ дагуулан кино үзэж, тэднийг амттанаар хуурна. Энэ нь хүүхдүүдийг бодит амьдралд хүмүүжүүлэх арга биш гэдгийг ухаарчээ. Харин Монголд амьдрах сана­лыг түүний эхнэр санаа­чилсан байна. Ингээд 2005 оноос эхлэн Монгол орны талаар мэдээлэл цуглуулж жилийн дараа манайд зочилж амьд­рал ахуйтай танилцсан байна. Тал нутагт аялах мө­рөөдөл­дөө хөтлөгдөн ирдэг жуул­чидтай тэр өөрийгөө зүйрлэх дургүй. Сэтгэл хөд­лөлдөө автан гэнэт гаргасан шийд­вэрээ дагаад ирчихсэн ч юм биш гэнэ. Удаан хуга­цаанд нухацтай бодсоны эцэст эрсдлээ тооцоолоод нүүгээд ирж. Жинхэнэ амьд­ралын амтыг мэдэрч, эр хүн шиг хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээхээр бодож. Бүр малчин болохоор хатуу шийдсэн аж. Монголд амьдрахад эхэндээ хэцүү байхыг тэд урьдчилан таамаглаж байсан гэх. Тийм­дээ ч хүүхдүүддээ энэ бүх­нийг урьдаас тайлбарлан ойлгуулсан гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард эднийх Мон­голд нүүж иржээ. Фрэд нутаг­таа ажиллаж байхдаа хэзээ ч мөнгө хуримтлуулж байгаа­гүй. Харин наашаа нүүдэллэ­хэд шаардлагатай мөнгө төг­рөгөө базаахаар тэр эх орон­доо гурван жил уйгагүй ажил­ла­сан байна. Энд ирэнгүүтээ л Төв аймгийн Цээл суманд очжээ.Тус суманд түүний таньдаг хүн байсан аж. Энэ сум нийслэлээс баруун хойш 190 гаруй км зайтай. Хууч­наар "Залуучууд" сангийн аж ахуй гэдэг байсныг уншигчид санаж бай­гаа байх. Газар тариалангийн бүс нутаг бай­сан энэ сумын төвийн архан талд "Бурхантай нуур" гэдэг газарт зуссан юм байна. Тэгээд 200 гаруй хонь, ямаа, хоёр үхэр, 10 гаруй адуу худалдан авч л дээ. Малаа худалдаж авахаар хөдөөгийн айлуудаар ирсэн даруйдаа хэсэгтээ л явсан гэдэг. Бо­лоогүй ээ, авсан малынхаа тоог чамлана. Нутагтаа цуг­луулсан мөнгөөрөө ийм л тооны мал худалдан авах боломжтой байсан гэнэ лээ. Тав, зургаан зуун малтай сүрхий малчдыг танина. Тэ­дэн­тэй адил малаа өсгөнө гэдэгтээ итгэл дүүрэн бай­гаагаа ч нуусангүй. Фрэд малтай болчихоод хөдөө гэрээ бариад төвхнөжээ. Ингээд малчин болох нь тэр. Дараа нь гэрээ тавилгажуу­лахаар эхнэр, нөхөр хоёр хотын "зах"-аар орчуулагчаа дагуулаад баахан явж. Ор­чуулагч нь тэдэнд "Хөдөө гэрэл цахилгаангүй тул мото­роор гэрэл гаргаж болохыг санал болгож. Гэтэд Фрэд эхнэртэйгээ "Тэрүүгээр яах юм. Бид ямар ном уншиж, гэгээрэх гэж байгаа биш. Лаа байхад л хангалттай" гэжээ. Тэдний гэрт орчин үеийн гэх тансаг тавилга огтхон ч байх­гүй. Хөдөөгийн малчин айл ямар байдаг билээ. Түүнтэй л адил гэнэ. Тэдний гэр бүл малчин бо­лохоор шуурхайл­жээ. Зуны гурван сар Фрэд малаа мал­лаж, тулгар биетэй эхнэр нь цагаан идээгээ бо­ловс­руулж сурсан байна. Харин гэрийн эзэн малын амь тасалж ха­раа­хан чадахгүй. Гэхдээ төхөөрөхийг сурч байгаагаа хэлж байв. Намрын сэрүүн орж Фрэдийн эхнэр төрөх дөхжээ. Тиймээс хэдэн ма­лаа айлд үлдээгээд хотын зүг хөдөлцгөөсөн байна. Түү­ний эхнэр Эх нялхаст нярайл­жээ. Фрэдийнх ингээд гурван хүүхэдтэй болсон байна. Нялх нойтон хүүхэд­тэй учраас эднийх энэ өвөл хотод хөлсний байранд өвөл­жихөөр шийдээд байгаа аж. Харин ирэх жилээс хотод амьд­рахгүй. Хавар хэдэн малаа бараадаж тууштай өсгөх гэнэ. Фрэдийн том охин 10 настай. Хүмүүсийн нэрлэд­гээр дө­рөв­дүгээр хороололд байр­ладаг Улаанбаатар хо­тын жирийн нэгэн дунд сур­гуульд явдаг. Одоогоор мон­гол хэлээ сайжруулах зорил­гоор монгол сургуульд явж байгаа. Харин ерөнхий эрд­мийн хичээлээ Канадаас шуудангаар авч­руулж сурдаг. Энэ канад гэр бүл Монголд он удаан жил амьдарсны дараа хууль ёсны иргэд болох хү­сэл­тэй. Одоо­гоор манайд оршин суух эр­хээ эдэлж байгаа. Нярайлсан эхнэр нь Канадынхаа нийг­мийн ха­ламжид хамрагдах эрхтэй ч чухам ямар шуга­маар хөө­цөл­дөж авахаа мэ­дэх­гүй байгаа гэнэ. Гэхдээ эдэнд мөнгө сонин биш. Хоо­сон байгаагаас шинээр эхэл­сэн амьдрал амттай гэж бод­дог аж. Фрэд монголчууд улам америкжиж, ёс заншлаа хад­галж чадалгүй алдаж бай­гаад харамсч явдаг нэгэн. "Хот, хөдөөгийн ялгаа их юм. Гэвч үнэн хэрэгтээ хөдөөгийн хүмүүс монгол хүнээрээ үлдсэн. Тэнд амьдарч мал малласнаар гэр бүлтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж зов­сон ч, жаргасан ч цуг байдаг тэр жаргалыг мэдэрч байна. Үүндээ сэтгэл хангалуун амьдарч чадна гэдэгтээ ит­гэл­тэй байгаа. Монголын залуус гадаад руу явах их аянд хөтлөгджээ. Гэхдээ гадны орны хөгжлийн турш­лага, хүмүүсийн мэдлэг, чад­вараас нь суралцаад эх орон­доо ирж хэрэгжүүлээрэй" гэдгийг тэрээр дахин дахин хэлж байв. Тэр Канадад амь­дарч байгаа ах, дүүтэйгээ байнгын холбоотой. Магадгүй эдний гэр бүлийн гишүүдийг Монгол Улс өөрийн иргэнээ гээд хүлээн зөвшөөрсөн тэр цагт Фрэд Канадад байгаа ахан дүүстэйгээ уулзах шалт­гаанаар явах гэнэ. Түүнээс өөр шалтгаанаар тийш явах сонирхол байхгүй. Харин эхнэр нь ойрмогхон эх нутаг руугаа хариад ирж магадгүй юм байна. Тэнд байгаа төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар явахыг нөхөр нь хориг­лохгүй гэж байв. "Ер нь Канад, Мон­гол хоёрын хооронд олон удаа ирж очих мөнгө төгрөг хомс. Бид баян хүмүүс биш. Шинэ амьдралыг цогцлоохоор зүтгэж яваа залуу гэр бүл гэдгээ санах хэрэгтэй" хэ­мээн ярих аж. Тэр одоо хотод "Хүрээ" дээд сургуульд компью­терын видео тоглоом зохиох программын хичээл зааж байгаа. Энд авч байгаа цалин нь Канадад авч байсан цалингаас 5,6 дахин бага. Гэсэн ч зөв газраа хөдөл­мөрийн хүчээ зөв зарцуулж байгаадаа туйлаас баяртай байгаа гэсэн. Байртай, ма­шинтай, хангалуун амьдрал эцэстээ хүн төрөлхтний хүсч мөрөөдсөн зүйл биш гэдгийг Фрэд ойлгожээ. Тэр хар бага наснаасаа ханга­луун амьд­ралд өссөн. Өөрийн хүчээр тийм амьд­ралыг босгосон. "Тансаг амь­дарч үзсэн л бол болоо. Хэдэн мал, монгол гэр худалдаж авах мөнгөтэй. Би Монголд өөр юу ч үгүй хов хоосон ирсэн. Гэхдээ би өөрийн хөдөлмөрөөр гэр бүлтэйгээ сайхан амьдарч чадна. Миний хүүхдүүд жин­хэнэ амьд­ралын амтыг мэ­дэрч өсөөсэй. Би хүүхдүүдээ заавал дээд боловсрол эзэм­шихийг шаар­дахгүй. Мөн тэднийгээ монгол хүнтэй гэрлэвэл баярлах болно" хэмээн ярьж сууна. Тэрээр 34 настай. Гурван хүүхдийн эцэг. Хөдөө малтай, хотод ажилтай канад эр. Нэ­гэнт амьдрахаар сонгосон орны­хоо төрөлх хэлийг сура­хыг туйлаас эрмэлзэж яваа нэ­гэн. Байнга орчуулаг да­гуулан явахгүйг ч хичээж байгаа гэсэн. Тэр бас удахгүй биз­несийн зээл олгох үйл ажил­лагаа эрхэлдэг нэгэн компа­нитай болохоор төлөвлөжээ.

Хүмүүст хэрэгтэй, сонирхолтой байж магад.

Interface and device speeds
Interface -------------Megabits per second ------------Megabytes per second
USB Low speed (USB 1.x, 2.0) ---1.5 Mbit/s ---0.18 MB/s
USB Full speed (USB 1.x, 2.0) ---12 Mbit/s ---1.5 MB/s
USB High speed (USB 2.0) ---480 Mbit/s ---60 MB/s
USB Super speed (proposed) ---4.8 Gbit/s ---600 MB/s
Firewire 400 (IEEE 1394) ---400 Mbit/s ---50 MB/s
Firewire 800 (IEEE 1394b) ---800 Mbit/s ---100 MB/s
CD-ROM, 1x ---1.2 Mbit/s ---0.15 MB/s
CD-ROM, 52x ---62.4 Mbit/s ---7.8 MB/s
DVD-ROM, 1x ---11.1 Mbit/s ---1.3 MB/s
DVD-ROM, 16x ---177.3 Mbit/s ---21.1 MB/s
BD-ROM, 1x ---36 Mbit/s ---4.5 MB/s
SATA I ---1200 Mbit/s ---150 MB/s
SATA II ---2400 Mbit/s ---300 MB/s
PCIe, 1x ---2000 Mbit/s ---250 MB/s

За блог дээрээ хэдэн ч жил юм бичээгүй юм бүү мэд. Ойрд завгүй байсан болоод л тэр байх, Эсвэл саяны шалтгаан зөвхөн шалтаг ч байж магад. Зо зо энэ яахав, ойрийн үед нэг юмны тухай бодоод түүнийгээ блог дээрээ бичихээр шийдлээ. Баахан эх оронч үзэл гэж хэлж болно.
Солонгос улсруу ажилд зуучилдаг нэг Монгол компаний эзэн тийш явсан хүмүүст ингэж захисан гэнээ: “Тэнд очоод сайн ажиллад юмыг сайн сураад ирээрэй. Хэрэв тэгэх юм бол тэдгээр Солонгос эзэд Монголд үйлдвэрээ (салбар үйлдвэрээ) байгуулахад нь чи орж ажиллах боломжтой шүү”. Энэ чинь юу гэсэн үг вэ. Тэдний үйлдвэрийн талаар судлаж ирээд Монгол үйлдвэртээ ажиллах хэрэгтэй юм бишүү. Тэр хүн тэгээд хөдөлмөрөө эх орондоо биш харь оронд зориулах нь сайхан юм байхдаа. Мөнгө л чухал бусад нь огт хамаагүй гэж боддог өөрийнхөө бодолтой тулгаж байгаа үзэл. Тийм арчаагүй хүмүүсийг харахаар уур хүрээд байдаг юм.
Дараагийн уур хүргэсэн зүйл нь: Автобусанд явж байхдаа ФМ-ээр нэг зар явсаныг сонсоод шууд эмзэглэв. Нэг гадаадын их сургуульд зуучладаг компани бололтой. Хажуугаар нь сургалт энэ тэр явуулдаг юм байна. Тэгээд япон улсын их сургуулиудруу зуучилдаг уг төв давуу талуудаа дурдаж байнаа. Ийм тийм гээд л баахан сайхан зүйлүүд хэлж байснаа хамгийн гол давуу тал нь тэндээ сургуулиа төгссөн хойноо мэргэжлээрээ уг улсдаа ажиллаад, тэндээ суурьшин амьдрах боломжтой гэнэ. Ямар том давуу тал вэ =(
Өндөр хөгжилтэй оронд дээд боловсрол эзэмшиж ирээд Монгол улсдаа хувь нэмэр оруулах хэрэгтэй баймаар юм. Эх орон, ирээдүйгээ боддоггүй юм байхдаа, тэр хүний эх орон нь түүнд хамаагүй юм байхдаа, амиа борлуулаад харь оронд амьдраад явах нь сайхан юм байхдаа. Би ийм юманд үнэн голоосоо дургүй, гадаадад амьдрах талаар боддог ч үгүй. Ёстой нөгөө зурагтаар ярилцлага өгч байсан нэртэй стилист эмэгтэйн (нэрийг нь санадаггүй ээ) хэлж байснаар гадаад хар амиа борлуулаад явж байгаа хүмүүст дургүй хүрдэг юм. Зарим тамирчид Герман улсын иргэн боллоо, Япон улсын иргэн боллоо л гэх юм. Мөнгө, сайхан тансаг амьдрал бодсондоо л тийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Тэдгээр тамирчдад гомддог. Миний л хувьд тэднийг зөвтгөөд байх шалтгаан байхгүй. Тэр шалтгаан нь амин хувийн сонирхол талруугаа хэвийсэн шалтгаан л байж болох байх. Тэндээ амьдарч болно, иргэншилээ солино гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Солонгос улс Монголоос ч дорой байхдаа яаж ийгээд Европ болон Америк тивийн өндөр хөгжилтэй орнууд руу боловсрол эзэмшүүлэх зорилгоор иргэдээ илгээдэг байж, тэд нар нь тэндээ өндөр боловсрол эзэмшиж заавал эргэж ирээд эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж, эх орноо өдий зэрэгтэй болгоход нь хувь нэмэр оруулсан гэдэг. Яагаад тийм байж болдоггүй юм бэ? Тэд хичнээн эх орон нь ядуу буурай тарчиг амьдралтай ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй учраас эргэж ирж эх орон, ирээдүй хойчдоо хувь нэмэр оруулж чадсан байгаа биздээ. Монголчууд ихэнх нь яагаад ийм хувиа бодсон зантай байдаг юм болдоо. Энэ маягаараа явбал Хятадын муж болж газрын зураг дээр дүрслэгдсэн нь биелэлээ олно шүү дээ гэж бодохоос дотор харанхуйлдаг. Хятадууд жижиг дунд бизнесийн ихэнхийг гартаа аваад байгаа, Монгол улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг лиценз байдлаар худалдан аваад байгаа, Монголын зарим аймгуудад хэтэрхий олон хужаа үүрлэсэн, зарим том веб хуудсуудад Монголыг Хятадын муж байдлаар хэлж, дүрсэлж үзүүлсэн гэх мэтийн олон янзын мэдээ, нийтлэлийг хараад эх орноо харийн мэдэлд орчих вий дээ гэж харамсаж суудаг эх оронч олон хүмүүсийн нэг нь би. Энэ эх орны эзэн шиг нь байж, энэ эх орондоо эх оронч сэтгэлээр хандаж, ирээдүйгээ зөв харж, Монгол үндэс угсаа, түүх соёл, газар нутагаа авч үлдээсэй..

Dynamic DNS (DynDNS)

DynDNS гэдэг нь name server дээрх домэйн нэрийн мэдээллийг тухайн цаг мөч бүр шинэчлэгдэн байх боломжийг олгодог. DynDNS-ыг ихэвчлэн динамик ip хаягтай компьютерт интернет домэйн нэрийг онооход хэрэглэгдэг. Энэ нь тухайн машин нь интернет-д байрлаж буй бусад веб сайтуудруу тэднээс аливаа нэгэн IP хаяг шаардалгүйгээр холболт тогтоох боломжийг олгодог. Олон тооны хэрэглэгчид бүхий ISP компаниийн хэрэглэгчид динамик IP-тай ашиглаж байгаа тохиолдол компьютер дээр
ихэвчлэн сервер програм ажиллуулдаг. DynDNS-ийг хэрэгжүүлэх гэдэг нь ховор тохиох богино хугацааны мөчлөгт домэйн нэрийн хамгийн их “caching time”-ийг зайлшгүй тохируулж өгөх шаардлагатай. Энэ нь интернетэд буй бусад node-уудад хуучин хаягаас ангижрахад нь саад болдог. Тиймээс тэдгээр нь шинэ холболт болгонд Domain Name Server-тэй ердийн байдлаар холбогдож байдаг.

Яагаад Dynamic DNS
Онол ёсоор бол 2-ын 32 зэрэг буюу 4 тэрбум орчим боломжит IP хаяг интернет-д байрлаж байгаа. Гэвч амьдрал дээр харахад эдгээрээс маш олон нь үр дүн муутай байдлаар зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл зохицуулахад хялбар бус болсон. Энэ нь олон жилийн өмнөх үр дүнгүй хуваалтаас үүдэлтэй. Зарим газрууд, жишээ нь MIT боловсролын байгууллага олон сая тооны, өөрөөр хэлбэл тэдний хэзээ ч хүрэхээргүй тооны IP хаягыг эзэмшдэг. Гэвч чухамдаа тэднээс эдгээр хаягыг буцаан авах нь амьдрал дээр боломжгүй болсон. (IP замчлал бол үнэн хэрэгтээ маш аюултай зүйл.) Ингээд ойрын жилүүдэд IPv6-ын үе гарч ирж IP хаягын тоог 2-ын 128 зэрэгт тоонд хүргэж чадсан. Энэ нь хүн бүр, тэдний хэрэглээний үндсэн хэрэгсэлүүдэд IP хаягыг хангалттай хуваарилж болохоор болсон. Гэвч .....
Энэ нь хамгийн багадаа компьютерийн хамаатай тоо хүртэлх тооноос илүү олон тоо үүснэ гэсэн үг. (Үндсэндээ dotted quad хаягын 4 хэсгийн хэсэг бүр нь зөвхөн 0-с 255 хооронд байдаг.) Ухаалаг бус техникийн хязгаарлалт нь эдгээр хаягуудын маш олныг идэж орхино; хуучны загварын шийдэл нь мөн бас хороож орхино, ингээд тэдний маш олон нь аль хэдийн хэрэглэгдсэн гэсэн үг. Энэ нь Internet хаяг тодорхой заагтай, нөөцийн хувьд хязгаартай, зарим нэг талаар болгоомжтой зөв шийдлээр авч явах хэрэгтэй гэдгийг бидэнд хэлж өгч байна. “Ямар нэг ISP, Co.,Ltd” компани Dial-Up үйлчилгээ үзүүлдэг ба 1 айлаас дунджаар сард 20 доллар Dial-Up холболтонд авдаг гэж үзье. Тэд 3 мянган хэрэглэгчтэй, гэвч тэд ямар нэг хугацааны агшинд бүгд online байх нь ховор. Тэдний 500 нь нэг дор online байх магадлалтай. Тиймээс тухайн ISP телефон шугам бүрд IP хаяг оноохын тулд мөн цаашдын өсөлтийг тооцож үзээд тухайн ISP-д 600-700 IP хаяг байхад хангалттай. Эсвэл Cable Modem-ийн үйлчилгээ үзүүлдэг “CableBig Co.,Ltd” ISP компани байлаа гэж үзье. Энэ тохиолдолд cabel modem нь хэзээ ч online байх хэрэгтэй ба энэ нь broadcast-аар нээлттэй хаягын хүсэлт илгээдэг, ингээд тэдний оффист буй компьютер эцсийн хариултыг илгээдэг. Cable modem-ийн хаяг ихэвчлэн “түрээс”-ийн байдлаар тодорхойлогддог ба энэ нь байрнаас өрөө түрээслэж байгаа юм шиг зарчмаар ажилладаг – та тухайн хаягыг авахын тулд тодорхой хугацааны баталгаа гаргаж өгдөг. Гэвч бүх гэрээ дууссаны дараа таны байшингын эзэн (ISP) таныг байрнаасаа гаргаж магад, тэгээд шинэ өрөө (IP хаяг) буюу байрны түрээсийн жагсаалын эцэст аваачна. (Түрээс нь ихэвчлэн сүүлийн хэдэн өдөр, зарим үед хэдэн цаг байна). Түрээсийн жагсаалын эцэст буй ч та шинэ түрээсийн чадварлаг гэрээ хийж болно. Гэвч та үүнд итгэлтэй байх хэрэггүй. Тиймээс хүн болгон өөрийн гэсэн IP хаягтай байж чаддаггүй. Таны ISP, кабел компани, эсвэл хэн нэгэн танд dedicated хаяг түрээслэж магадгүй, гэвч тэд таниас тухайн хаягыг онцгой асрамжлахыг хүснэ. Тийм боловч энэ нь тэд танд туслаж чадахгүй эсвэл ирээдүйд туслахгүй гэсэн үг биш.. Хэрэв таны телефон утасны дугаар өдөрт 2 удаа өөрчлөгддөг бол тань руу хүн залгахад хэцүү байна. Азаар бүх гэрийн хэрэглэгч нар үүнд санаа зовох хэрэггүй болсон ба Dynamic DNS үүнийг шийдэж өгч чаджээ. Хэрэв та зөвхөн online байхыг хүсч байвал, и-мэйл шалгах, зарим веб сайтыг үзэх, зарим тоглоом тоглохыг хүсч байвал таньд тусгайлсан хаяг хэрэггүй болсон гэсэн үг. Та холбогдох болгондоо шинэ хаяг авах болно, та удаан хугацаагаар үлдсэн ч бүгд таньд зориулагдсан байна. Хэрэв та BBS, Web Server, эсвэл бусад үйлчилгээнүүдийг өөрийн компьютер дээр суулгахыг хүсвэл таны IP хаягын өөрчлөлт нь хамгийн том проблем болно. Dynamic DNS үйлчилгээг нэвтрүүл. Тэд хуучин төрлийн утасны оператор шиг үйлчилгээ үзүүлдэг: бусад хэрэглэгч операторлуу залгаад таньтай ярихыг асуухад таны байнгын өөрчлөгдөх утасыг тухайн агшинд хэд байгааг хэлж өгнө. Таны компьютер байнгын online байгаа үед та DynDNS серверт одоо хэрэглэж буй хаягаа хэлж өгдөг.

DHCP ба Dynamic DNS
DHCP сервер нь DynDNS орчныг бүрдүүлэх боломжыг олгож өгдөг.
DynDNS орчинд DHCP-г хэрэглэхийн тулд та DNS сервер дээр Dynamic Zone-г үүсгэн тохируулж өгөх хэрэгтэй.
DynDNS сервер тохируулагдсаны дараа, DHCP сервер нь A-record updates, PTR-record updates, энэ хоёрыг зэрэг хэрэглэх, алыг нь ч хэрэглэхгүй байх вэ гэдэгыг шийдэж өгөх хэрэгтэй. Энэ нь client машин нь хэсэг бүлэг үүсгэж чадахуу, эсвэл бүгд тухайн ажлын хэсгийнх байх уу гэдэгээс хамаарна.
· Хэрэв client нь update үүргийг тарааж чадаж байвал серверийг PTR-record updates ба client-ыг A-record update-үүдийг хийдэг байхаар тохируулах хэрэгтэй
· Хэрэв client нь 2 update-ыг 2ланг нь хийж чаддаг байвал ямар нэгэн тохируулга шаардлагагүй.
· Хэрэв client нь update хийж чаддаггүй бол серверийг 2лангаар нь тохируулж өгнө. DHCP сервер нь update шаардлагатай үед гараас дараах коммандуудыг хийх боломжийг олгож чаддаг. Тэдгээр нь: updatedns
(буруушаах хэрэгтэй.) ямар нэг төрлийн update-ыг хийхэд зориулагдсан. Энэ нь PTR-record ба A-record update-ыг үзүүлнэ.
updatednsA - A-record update хийхийг заах комманд.
updatednsP - PTR-record update хийхийг заах комманд.
Дээрх "үгнүүд” нь DHCP серверт update шаардлагатай байгаа үед биелэх утгуудыг тодорхойлж байна. Тухайн коммандууд 4 ширхэг” %s”-ийг агуулсан байх ёстой байдаг. Эхний %s нь хостын нэр, дараагийнх нь домэйн нэр, гурав дахь нь IP хаяг, дөрөв дэхь нь түрээсийн хугацааг зааж өгдөг. Эдгээр нь DHCP action комманд-д эхний дөрвөн параметр байдлаар хэрэглэгддэг. DHCP action-д зориулсан үлдсэн хоёр параметр нь update record ба NIM update хийгдэх хэрэгтэй эсэхийг харуулдаг.

iptables үндэс

-A => Iptables-д урсгалын утгыг тодорхойлож өгнө. Жишээ нь: iptables -A INPUT – гаднаас орж ирж буй урсгал. (INPUT, OUTPUT, FORWARD)

-s => Хүрэх хаяг. Тухайн хаягнаас хост дээр ирж буй traffic-т дүрэм зохионо. Жишээ нь спам илгээгч байж болно.

-d => Очих хаяг. Тухайн дата очих хаяг дээр дүрэм зохионо. Жишээ нь очих хаяг нь таны хост байж болно.

-p => Protocol. Specifying traffic which is TCP.
Протокол. Ямар протоколоор хандаж буйг нь тодорхойлно.

--dport => Очих портын дугаар. Дугаараар тодорхойлогдоно.

-j => Jump. If everything in this rule matches then 'jump' to ACCEPT
Хязгаарлалтаа бичиж өгнө. Зөвшөөрөх, хаях, татгалзах гэх мэт дүрмүүд байна.
(ACCEPT, DROP, REJECT)

Жишээнүүд:
# iptables -A INPUT -s 172.34.5.8 -j DROP – тухайн IP хаягнаас ирсэн бүх пакетыг drop буюу хаяж байна.
# iptables -A INPUT -s 172.50.3.45 -d 10.1.15.1 -p tcp --dport 3306 -j ACCEPTтухайн хаяг бүхий хостоос(172.50.3.45) очих хост(10.1.15.1) дээр TCP протоколын 3306 дахь портоор ирж буй урсгалыг зөвшөөрч байна.

# iptables -A INPUT -d 10.1.15.1 -s 127.0.0.1 -j ACCEPTlocalhost-оос 10.1.15.1 дээр очиж буй бүх урсгалыг зөвшөөрч байна.

Linux дээр iptables суулгасан бол iptables-ийн үндсэн файлууд:

Debian

  • /etc/init.d/iptables - iptables-ийг зогсоох, ажиллуулах, дахин ачаалах, INIT скрипт байна.
  • /var/lib/iptables - Идэвхтэй ба идэвхгүй iptables-хадгалалтын counter файлууд байрлана.
  • /var/lib/iptables/active Идэвхтэй Counters
  • /var/lib/iptables/inactive - Идэвхгүй Counters
  • /sbin/iptables Удирдлагын хэрэгсэл.

RedHat

  • /etc/init.d/iptables - iptables-ийг зогсоох, ажиллуулах, дахин ачаалах, INIT скрипт байна.
  • /etc/sysconfig/iptables - Идэвхтэй ба идэвхгүй iptables-хадгалалтын counter файлууд байрлана.
  • /sbin/iptables - Удирдлагын хэрэгсэл.


IP хаягын тухай

IP хаяг гэдэг нь 32 битийн урттай (уг 32 битийг 10-тын тооллын системээр 4 хэсэг болгоод тэдгээр хэсгүүдээ цэгээр тусгаарлан бичсэнийг dotted decimated гэж нэрлэдэг), 2-тын тооллын системээр илэрхийлэгдэх, сүлжээнд буй node(зангилаа)-г хаяглахад зориулсан, дахин давтагдашгүй (дотоод сүлжээнүүдийн IP хаягуудыг дурьдалгүйгээр) тоон хаяг юм. Зангилаа гэдэгт нь хост, роутер зэрэг байна. Одоо бидний хэрэглэж заншсан хаягчлал нь ipv4 ангиллын хаяг юм. Ирээдүйн чиг хандлага нь ipv6 хэмээх шинэ систем болно. Энэ нь 128 битийн урттай байдаг. Доор зөвхөн ipv4 ангиллыг тайлбарласан болно. IP хаягыг гадаад болон дотоод гэж ангилдаг. Мөн хэрэглэгдэж буй байдлаар нь статик, динамик гэж ангилдаг. IP хаяг болгон сүлжээний хаяг ба host-ийн хаяг гэж хуваагддаг. Нost-ийн хаягийн хэсэг нь дэд сүлжээний , host-ийн хэсэг гэж хуваагдаж болно. Ингэснээр дэд сүлжээнүүдийг үүсгэж IP хаягыг илүү үр дүнтэй ашиглаж боломжийг олгодог. Ингэж дэд сүлжээнд хуваахдаа subnetting үйлдэл хийдэг. Subnet хаягыг нь хэрхэн тохируулж өгснөөс хамааран дэд сүлжээ үүсгэж болно. Өөрөөр хэлбэл subnet хаягын тусламжтайгаар дэд сүлжээнүүд үүсэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн доод талдаа 4 хост бүхий дэд сүлжээ үүсгэж болно. Уг 4 IP хаягын эхний хаяг нь сүлжээний хаяг, хамгийн сүүлчийн хаяг нь тухайн сүлжээнийхээ multicast хаяг болдог. Сүлжээний хаягыг олохын тулд тухайн сүлжээн доторх хостын IP хаягыг subnet хаягаар нь AND үйлдэл хийж олдог.

Жишээ: subnet mask = 255.255.0.0
IP хаяг = 148.33.22.5
----------------------------------------
Сүлжээний ID = 148.33.0.0 харин Host ID = 0.0.22.5

IP хаягыг дотор нь 5 ангилал болгон хуваан авч үздэг. Ангиллуудын хувьд A ангилал нь цөөн сүлжээ, олон хост-д зориулагдсан; B ангилал нь дундаж түвшний хэрэглээнд зориулагдсан; харин C ангилал нь олон сүлжээ, цөөн тооны хост-д зориулагдсан гэж хэлж болно.

A -> 1 - 126 (126 сүлжээ, сүлжээ бүрд 16 сая хост) – Америк тивд хэрэглэгддэг

B -> 128 - 191 (16000 сүлжээ, сүлжээ бүрд 65,000 хост) – Еврод тивд хэрэглэгддэг

C -> 192 - 223 (2 сая сүлжээ, сүлжээ бүрд 254 хост) – Ази болон Авсрали тивд хэрэглэгдэг

D -> 224 - 240 (Multicast хаяг)

E -> 241 - 255 (Нөөцөнд байдаг)

Дотоод сүлжээнд ашиглагддаг IP хаягууд

10.0.0.0 - 10.255.255.255 - A ангилал

172.16.0.0 - 172.31.255.255 - B ангилал

192.168.0.0 - 192.168.255.255 - C ангилал

GOogle..

Хэн бүхний мэдэх Google-ийн талаар ганц хоёр мэддэг зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Google нь анх Stanford University-ийн оюутан Larry Page(24настай байсан) ба Sergey Brin(24настай байсан) нарын судалгаа шинжилгээний ажил дээрээс улбаалан гарч ирж байжээ. Google нь олон нийтэд маш их нэр хүндтэй ч гэлээ google ашиглан hacking хийх боломжоороо сөрөг нөлөө ихтэйд тооцогдддог байдаг. Тун энгийн амархан зааваруудаас эхлээд “google-secret” хэмээн нэрлэгдсэн ганц хоёр аргын талаар товч танилцуулах болно.

· Та google-с хайлт хийхдээ 2 буюу түүнээс дээш үгийн дараалал бичихэд үр дүнд нь уг үгнүүд дараалсан болон салж байрласан байдлаар илэрц илэрдэг. Харин та хайж буй зүйлээ: “last technology” байдлаар хаалтанд бичвэл хайлтын үр дүнд энэ 2 үг дарааллан орсон илэрцүүдийг л харуулна. Мэдээж 2 биш түүнээс олон ширхэг үгийн хослол байж болно.

· Дараагийн хайлтын арга бол хайлт хийхдээ тодорхой тооны хүрээнд хайлт хийх юм. Шууд жишээгээр тайлбарлая: 2001..2005 war гэж хайх юм бол 2001 war, 2002 war, 2003 war, 2004 war, 2005 war гэсэн хайлтуудыг зэрэг хайж байгаатай адилхан үр дүн үзүүлнэ.

15000..35000 kg гэж хайвал 20000 kg, 31000 kg гэх мэт илэрцүүд илэрнэ.

· Та хайлтаа хийх явцад хэрэггүй болоод хайж буй зүйлд чинь хамаагүй үр дүнг олж харах явдал их байдаг. Энэ байдлаас ангижрах нэг арга бол ангилал дотроос нь хайх. Өөрөөр хэлбэл илтгэх урлагт хувь нэмэр оруулсан хүний талаар хайж буй бол art гэсэн хэсэг рүү ороод theoric гэсэн дэд хэсэг рүү орж хайлтаа хийвэл үр дүн нь маш оновчтой байх нь тодорхой.

· Мөн та сарны гадаргыг харахыг хүсэж байвал: http://www.google.mn/moon/index.html

За одоо заавар биш аргуудруугаа орцгооё:

· Ямар нэг ftp хуудсуудаас хайлт хийхийг хүсэхгүй хүн хэн байх билээ.

"parent directory " starcraft -html -htm -php -shtml -md5sums

ингэж хайвал starcraft гэсэн файл байрласан эсвэл starcraft гэсэн ftp фолдер доторх илэрцүүдийг гаргаж ирнэ. Зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм. ftp хуудсыг энгийнээр илэрхийлбэл танд хэрэгтэй файлууд шууд татаж авах байдлаар жагсаагдсан байна гэсэн үг юм. Мөн дуртай дуугаа хайхыг хүсвэл:

"parent directory " dj tiesto -html -htm -php -shtml -md5sums гэж хайж болно шүүдээ. Dj tiesto гэдэг үгийн оронд дуртай хамтлаг, дуучныхаа нэрийг бичиж болно. Эсвэл дууныхаа нэрийг бичсэн ч болно: Dj tiesto - Ayla.mp3

· Дараагийн мөн ftp хуудас хайх арга бол ?intitle:index.of? camerton

Ингэж хайвал camerton-ын дуунууд байрласан хавтасруу орж болох нь байна шүү дээ.

· Дараагийн арга бол Хүссэн өргөтгөлтэй файлаа хайх арга хайж буй файлынхаа нэрийг бичээд араас нь filetype:pdf байдлаар бичнэ. British history filetype:pdf гэж хайх юм бол pdf өргөтгөлтэй british history гэсэн файлуудыг хайна гэсэн үг.

· Тухайн нэг оноосон сайт дотроос илэрц гаргаж ирэх. Энэ арга нь блогууд дундаас хайлт хийхэд оновчтой байж болно. Earn money from internet site:blogspot.com ингэж хайвал блогуудаас (blogspot.com-ийн) дундаас илэрц гаргаж ирнэ.

Миний энд дурдсан аргууд болоод зааврууд маш цөөхөн нь гэж ойлгож болно. Хэрэв та google-ийг сайн ашиглаж чадвал өөрийн хүссэн дуу, програм, файлуудаа үнэгүй татан авч, хүссэн мэдээллээ олж авч чадна.
“Microsoft-ийн ноёрхолд аюул занал учруулж чадах хамгийн сайн зүйл бол google ба opensource хоёр юм. Ялангуюа тэд хамтдаа байхдаагэж Matt Asay хэлжээ..
За ингээд эцэст танд л гэж хэлэхэд “Google бол интернетийг харах цонх мөн..



Хүлцэл өчье

Энэ удаагийнхаа бичлэгт ийм нэр өгмөөр санагдлаа. миний блогийг уншиж байгаа хүн та анх удаа, эсвэл цөөн удаа, эсвэл байнга орж хардаг хүнч байж болох юм. Анхнаасаа л блог бичнэ гэж зориглоод бас зарим хүнд ч болтугай хэрэгтэй юм байнга бичиж байна гэж амлачихаад юу ч бичилгүй хэдэн сар болсныг минь уучилаарай. Энэ хугацаанд их ч юм үзэж тууллаа. Эхний зүйл гэвэл ажилд оров. Анх удаагаа л яг албан ёсны ажил хийж байгаа минь энэ. Хурдан ажил хийх юмсан, хурдан ажилд ороод цалингаа авч үзэх юмсан гэж боддог хүн олон байдаг байх. Би ч бас тэгэж бодож байсан. Гэвч бодсоноос арай өөр. Зарим үед их ядрана, зарим үед чөлөө завтай байсан үеээ санан дурсана хэхэ. Гэвч амьдралын хар шуурганд амьд үлдэх арга нь ажил хийж, бүтээлч, хөдөлмөрч байх явдал. Миний энэ удаагийн энэ олон бодол шантралт биш ч гэлээ. Ажил хийх нь тийм ч сайхан зүйл биш гэдгийг ойлгуулав. Аяандаа хэдэн жил ажиллаад, дээрээс нь сургуулиа төгсөөд ганцхан юмаа хийдэг болчихвол ачаалал багасах л байх. Дээрээс нь ажил хийгээд түүндээ дасах байх. Ер нь үхэн үхтлээ ажил хийнэ гэхээр хайран амьдралын ихэнхийг ажил хийсээр байгаад өнгөрөөх юм байхдаа гэж дэмий зүйл боддог. Зарим нэг хүнтэй ч энэ тухай ярьж үзсэн. Гэвч надаас илүү дээр ухаантай хүмүүс нь амьдралын сайхныг мэдрэхийн тулд ажиллаж хөдөлмөрлө гэсэн байдаг. Мэдээж ажил хийхгүйгээр амьдарч болохгүй. Харин ажил нь чөлөөт цаг нь байвал ямар гоё вэ. Тийм хүмүүс хакерууд л байх. Өөр ямар хүмүүс байх юм бол мэдэхгүй. Дотроо бодоорой.. ажлын тухай яриагаа цэглэе.
Ойрд бүр вебрүүгээ орчих гээд нэг л сонин байх чинь. Ядаж байхад нэг найз маань чи ч ингээд вебрүү тэр чигээрээ орчих шивдээ гэсэн үг нь хүчтэй цохилт өгөөд вебээс жаахан холуур явах бодол төрөх болсон. Би чинь анхнаасаа л өөрийн сурж буй мэргэжлээрээ явна гэж зорьсон, шийдсэн. Вебээр явах байсан бол аль дээр л 3-р курст сайхан санал ирж байсансан. Тэр үед их бодож бодож, бас найзаас асуугаад өөрийн бодсон түүний бодсонтой давхцаад СҮЛЖЭЭ-ээрээ явхаар шийдсэн. Ажлын хажуугаар орсон ажил маань веб, чөлөөт цагаараа оролддог юм нь веб, хааяа галтуур хийдэг ажил нь веб болчихоор вебрүү орчих гээд байгаа байхгүй юу. Зүгээрээ гэж өөртөө итгүүлээд, хурдан төгсөөд мэргэжлээрээ өөрийн боддог хэдэн газруудын нэг газарт мэргэжлээрээ ажилд орчихвол ч.. Хүн дуртай ажлаа хийвэл аз жаргалтай амьдардаг гэсэн. Тэгээд сайн өсөж дэвшээд сайн сүлжээний инженер болох юмсан гэж боддог бодол маань миний ойрийн хүсэл. Хажуугаар нь веб-ээ хаяхгүй гэж боддог. Веб ч бас миний дуртай ажил. Ажил ч гэждээ нээх төгсрөөгүй л дээ. html, css, joomla - энэ хэд дээрээ л вебээ хийж байгаан. php сурах бодол бас явж л байдаг дотор минь. За тэгээд миний хүссэн бодсон бүхэн биелэх цаг нь ирнэ гэж итгэж байна. Хааяа урам жаахан хугардаг шүү. Би хааяа амархан доройтчих гээд байдаг хэцүү хүн л дээ. Бас хааяа залхуурах сэтгэл төрөөд л.. Энэ 2 занг л би хаях хэрэгтэй байгаан. Өөрөө бол сайн мэдээд байгаа юм. Сайн хичээх л хэрэгтэй. Ойрд блог бичихгүй байсан шалтгаан нь завгүй байсан байх. Дээр нь бас бус шалтгаан. Найз охиноо алдчихаад олж авсан болхоор бүр их завгүй байсан л даа. Үүнээс хойш хичээеээ. Үүнээс хойш блогтоо бичих сэдвүүд маань ийш тийшээ муруйчихгүйгээр ВЕБ, СҮЛЖЭЭ гэсэн сэдвээр явж байна. Хажуугаар зугаа энээ тэр бага зэрэг оруулж байнаа. Хамтдаа хөгжицгөөе..