Хүлцэл өчье

Энэ удаагийнхаа бичлэгт ийм нэр өгмөөр санагдлаа. миний блогийг уншиж байгаа хүн та анх удаа, эсвэл цөөн удаа, эсвэл байнга орж хардаг хүнч байж болох юм. Анхнаасаа л блог бичнэ гэж зориглоод бас зарим хүнд ч болтугай хэрэгтэй юм байнга бичиж байна гэж амлачихаад юу ч бичилгүй хэдэн сар болсныг минь уучилаарай. Энэ хугацаанд их ч юм үзэж тууллаа. Эхний зүйл гэвэл ажилд оров. Анх удаагаа л яг албан ёсны ажил хийж байгаа минь энэ. Хурдан ажил хийх юмсан, хурдан ажилд ороод цалингаа авч үзэх юмсан гэж боддог хүн олон байдаг байх. Би ч бас тэгэж бодож байсан. Гэвч бодсоноос арай өөр. Зарим үед их ядрана, зарим үед чөлөө завтай байсан үеээ санан дурсана хэхэ. Гэвч амьдралын хар шуурганд амьд үлдэх арга нь ажил хийж, бүтээлч, хөдөлмөрч байх явдал. Миний энэ удаагийн энэ олон бодол шантралт биш ч гэлээ. Ажил хийх нь тийм ч сайхан зүйл биш гэдгийг ойлгуулав. Аяандаа хэдэн жил ажиллаад, дээрээс нь сургуулиа төгсөөд ганцхан юмаа хийдэг болчихвол ачаалал багасах л байх. Дээрээс нь ажил хийгээд түүндээ дасах байх. Ер нь үхэн үхтлээ ажил хийнэ гэхээр хайран амьдралын ихэнхийг ажил хийсээр байгаад өнгөрөөх юм байхдаа гэж дэмий зүйл боддог. Зарим нэг хүнтэй ч энэ тухай ярьж үзсэн. Гэвч надаас илүү дээр ухаантай хүмүүс нь амьдралын сайхныг мэдрэхийн тулд ажиллаж хөдөлмөрлө гэсэн байдаг. Мэдээж ажил хийхгүйгээр амьдарч болохгүй. Харин ажил нь чөлөөт цаг нь байвал ямар гоё вэ. Тийм хүмүүс хакерууд л байх. Өөр ямар хүмүүс байх юм бол мэдэхгүй. Дотроо бодоорой.. ажлын тухай яриагаа цэглэе.
Ойрд бүр вебрүүгээ орчих гээд нэг л сонин байх чинь. Ядаж байхад нэг найз маань чи ч ингээд вебрүү тэр чигээрээ орчих шивдээ гэсэн үг нь хүчтэй цохилт өгөөд вебээс жаахан холуур явах бодол төрөх болсон. Би чинь анхнаасаа л өөрийн сурж буй мэргэжлээрээ явна гэж зорьсон, шийдсэн. Вебээр явах байсан бол аль дээр л 3-р курст сайхан санал ирж байсансан. Тэр үед их бодож бодож, бас найзаас асуугаад өөрийн бодсон түүний бодсонтой давхцаад СҮЛЖЭЭ-ээрээ явхаар шийдсэн. Ажлын хажуугаар орсон ажил маань веб, чөлөөт цагаараа оролддог юм нь веб, хааяа галтуур хийдэг ажил нь веб болчихоор вебрүү орчих гээд байгаа байхгүй юу. Зүгээрээ гэж өөртөө итгүүлээд, хурдан төгсөөд мэргэжлээрээ өөрийн боддог хэдэн газруудын нэг газарт мэргэжлээрээ ажилд орчихвол ч.. Хүн дуртай ажлаа хийвэл аз жаргалтай амьдардаг гэсэн. Тэгээд сайн өсөж дэвшээд сайн сүлжээний инженер болох юмсан гэж боддог бодол маань миний ойрийн хүсэл. Хажуугаар нь веб-ээ хаяхгүй гэж боддог. Веб ч бас миний дуртай ажил. Ажил ч гэждээ нээх төгсрөөгүй л дээ. html, css, joomla - энэ хэд дээрээ л вебээ хийж байгаан. php сурах бодол бас явж л байдаг дотор минь. За тэгээд миний хүссэн бодсон бүхэн биелэх цаг нь ирнэ гэж итгэж байна. Хааяа урам жаахан хугардаг шүү. Би хааяа амархан доройтчих гээд байдаг хэцүү хүн л дээ. Бас хааяа залхуурах сэтгэл төрөөд л.. Энэ 2 занг л би хаях хэрэгтэй байгаан. Өөрөө бол сайн мэдээд байгаа юм. Сайн хичээх л хэрэгтэй. Ойрд блог бичихгүй байсан шалтгаан нь завгүй байсан байх. Дээр нь бас бус шалтгаан. Найз охиноо алдчихаад олж авсан болхоор бүр их завгүй байсан л даа. Үүнээс хойш хичээеээ. Үүнээс хойш блогтоо бичих сэдвүүд маань ийш тийшээ муруйчихгүйгээр ВЕБ, СҮЛЖЭЭ гэсэн сэдвээр явж байна. Хажуугаар зугаа энээ тэр бага зэрэг оруулж байнаа. Хамтдаа хөгжицгөөе..