IP хаягын тухай

IP хаяг гэдэг нь 32 битийн урттай (уг 32 битийг 10-тын тооллын системээр 4 хэсэг болгоод тэдгээр хэсгүүдээ цэгээр тусгаарлан бичсэнийг dotted decimated гэж нэрлэдэг), 2-тын тооллын системээр илэрхийлэгдэх, сүлжээнд буй node(зангилаа)-г хаяглахад зориулсан, дахин давтагдашгүй (дотоод сүлжээнүүдийн IP хаягуудыг дурьдалгүйгээр) тоон хаяг юм. Зангилаа гэдэгт нь хост, роутер зэрэг байна. Одоо бидний хэрэглэж заншсан хаягчлал нь ipv4 ангиллын хаяг юм. Ирээдүйн чиг хандлага нь ipv6 хэмээх шинэ систем болно. Энэ нь 128 битийн урттай байдаг. Доор зөвхөн ipv4 ангиллыг тайлбарласан болно. IP хаягыг гадаад болон дотоод гэж ангилдаг. Мөн хэрэглэгдэж буй байдлаар нь статик, динамик гэж ангилдаг. IP хаяг болгон сүлжээний хаяг ба host-ийн хаяг гэж хуваагддаг. Нost-ийн хаягийн хэсэг нь дэд сүлжээний , host-ийн хэсэг гэж хуваагдаж болно. Ингэснээр дэд сүлжээнүүдийг үүсгэж IP хаягыг илүү үр дүнтэй ашиглаж боломжийг олгодог. Ингэж дэд сүлжээнд хуваахдаа subnetting үйлдэл хийдэг. Subnet хаягыг нь хэрхэн тохируулж өгснөөс хамааран дэд сүлжээ үүсгэж болно. Өөрөөр хэлбэл subnet хаягын тусламжтайгаар дэд сүлжээнүүд үүсэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн доод талдаа 4 хост бүхий дэд сүлжээ үүсгэж болно. Уг 4 IP хаягын эхний хаяг нь сүлжээний хаяг, хамгийн сүүлчийн хаяг нь тухайн сүлжээнийхээ multicast хаяг болдог. Сүлжээний хаягыг олохын тулд тухайн сүлжээн доторх хостын IP хаягыг subnet хаягаар нь AND үйлдэл хийж олдог.

Жишээ: subnet mask = 255.255.0.0
IP хаяг = 148.33.22.5
----------------------------------------
Сүлжээний ID = 148.33.0.0 харин Host ID = 0.0.22.5

IP хаягыг дотор нь 5 ангилал болгон хуваан авч үздэг. Ангиллуудын хувьд A ангилал нь цөөн сүлжээ, олон хост-д зориулагдсан; B ангилал нь дундаж түвшний хэрэглээнд зориулагдсан; харин C ангилал нь олон сүлжээ, цөөн тооны хост-д зориулагдсан гэж хэлж болно.

A -> 1 - 126 (126 сүлжээ, сүлжээ бүрд 16 сая хост) – Америк тивд хэрэглэгддэг

B -> 128 - 191 (16000 сүлжээ, сүлжээ бүрд 65,000 хост) – Еврод тивд хэрэглэгддэг

C -> 192 - 223 (2 сая сүлжээ, сүлжээ бүрд 254 хост) – Ази болон Авсрали тивд хэрэглэгдэг

D -> 224 - 240 (Multicast хаяг)

E -> 241 - 255 (Нөөцөнд байдаг)

Дотоод сүлжээнд ашиглагддаг IP хаягууд

10.0.0.0 - 10.255.255.255 - A ангилал

172.16.0.0 - 172.31.255.255 - B ангилал

192.168.0.0 - 192.168.255.255 - C ангилал

GOogle..

Хэн бүхний мэдэх Google-ийн талаар ганц хоёр мэддэг зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Google нь анх Stanford University-ийн оюутан Larry Page(24настай байсан) ба Sergey Brin(24настай байсан) нарын судалгаа шинжилгээний ажил дээрээс улбаалан гарч ирж байжээ. Google нь олон нийтэд маш их нэр хүндтэй ч гэлээ google ашиглан hacking хийх боломжоороо сөрөг нөлөө ихтэйд тооцогдддог байдаг. Тун энгийн амархан зааваруудаас эхлээд “google-secret” хэмээн нэрлэгдсэн ганц хоёр аргын талаар товч танилцуулах болно.

· Та google-с хайлт хийхдээ 2 буюу түүнээс дээш үгийн дараалал бичихэд үр дүнд нь уг үгнүүд дараалсан болон салж байрласан байдлаар илэрц илэрдэг. Харин та хайж буй зүйлээ: “last technology” байдлаар хаалтанд бичвэл хайлтын үр дүнд энэ 2 үг дарааллан орсон илэрцүүдийг л харуулна. Мэдээж 2 биш түүнээс олон ширхэг үгийн хослол байж болно.

· Дараагийн хайлтын арга бол хайлт хийхдээ тодорхой тооны хүрээнд хайлт хийх юм. Шууд жишээгээр тайлбарлая: 2001..2005 war гэж хайх юм бол 2001 war, 2002 war, 2003 war, 2004 war, 2005 war гэсэн хайлтуудыг зэрэг хайж байгаатай адилхан үр дүн үзүүлнэ.

15000..35000 kg гэж хайвал 20000 kg, 31000 kg гэх мэт илэрцүүд илэрнэ.

· Та хайлтаа хийх явцад хэрэггүй болоод хайж буй зүйлд чинь хамаагүй үр дүнг олж харах явдал их байдаг. Энэ байдлаас ангижрах нэг арга бол ангилал дотроос нь хайх. Өөрөөр хэлбэл илтгэх урлагт хувь нэмэр оруулсан хүний талаар хайж буй бол art гэсэн хэсэг рүү ороод theoric гэсэн дэд хэсэг рүү орж хайлтаа хийвэл үр дүн нь маш оновчтой байх нь тодорхой.

· Мөн та сарны гадаргыг харахыг хүсэж байвал: http://www.google.mn/moon/index.html

За одоо заавар биш аргуудруугаа орцгооё:

· Ямар нэг ftp хуудсуудаас хайлт хийхийг хүсэхгүй хүн хэн байх билээ.

"parent directory " starcraft -html -htm -php -shtml -md5sums

ингэж хайвал starcraft гэсэн файл байрласан эсвэл starcraft гэсэн ftp фолдер доторх илэрцүүдийг гаргаж ирнэ. Зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм. ftp хуудсыг энгийнээр илэрхийлбэл танд хэрэгтэй файлууд шууд татаж авах байдлаар жагсаагдсан байна гэсэн үг юм. Мөн дуртай дуугаа хайхыг хүсвэл:

"parent directory " dj tiesto -html -htm -php -shtml -md5sums гэж хайж болно шүүдээ. Dj tiesto гэдэг үгийн оронд дуртай хамтлаг, дуучныхаа нэрийг бичиж болно. Эсвэл дууныхаа нэрийг бичсэн ч болно: Dj tiesto - Ayla.mp3

· Дараагийн мөн ftp хуудас хайх арга бол ?intitle:index.of? camerton

Ингэж хайвал camerton-ын дуунууд байрласан хавтасруу орж болох нь байна шүү дээ.

· Дараагийн арга бол Хүссэн өргөтгөлтэй файлаа хайх арга хайж буй файлынхаа нэрийг бичээд араас нь filetype:pdf байдлаар бичнэ. British history filetype:pdf гэж хайх юм бол pdf өргөтгөлтэй british history гэсэн файлуудыг хайна гэсэн үг.

· Тухайн нэг оноосон сайт дотроос илэрц гаргаж ирэх. Энэ арга нь блогууд дундаас хайлт хийхэд оновчтой байж болно. Earn money from internet site:blogspot.com ингэж хайвал блогуудаас (blogspot.com-ийн) дундаас илэрц гаргаж ирнэ.

Миний энд дурдсан аргууд болоод зааврууд маш цөөхөн нь гэж ойлгож болно. Хэрэв та google-ийг сайн ашиглаж чадвал өөрийн хүссэн дуу, програм, файлуудаа үнэгүй татан авч, хүссэн мэдээллээ олж авч чадна.
“Microsoft-ийн ноёрхолд аюул занал учруулж чадах хамгийн сайн зүйл бол google ба opensource хоёр юм. Ялангуюа тэд хамтдаа байхдаагэж Matt Asay хэлжээ..
За ингээд эцэст танд л гэж хэлэхэд “Google бол интернетийг харах цонх мөн..