Амралт

Нэг мэдсэн чинь блогоо анхаараагүй удчихжээ. Цаг хугацаа ч хурдан явчихсан байна. Нэг мэдэхэд л 8 сар болчихсон байна. Энэ зун тун хурдан өнгөрлөө миний хувьд. Яг одоо гадаа бороо шиврээд л гоё санагдаж байх чинь. Хичээл их орой тарсан бас сургалтанд суусан болохоор амарч амжаагүй л явж байна. Хүмүүс ийш тийшээ амраад ирснээ яриад гоё юм. Ганц өдөр гол явсныг эс тооцвол ердөө ч амраагүй л явж байна. Нөгөө л Joomla-тайгаа зууралдаал яваад байгаа. Өөрийн дураар ч нухаагүйлдээ. ах эгч 2-оосоо нэг даалгавар авчихсан байгаа болохоор тэрийгээ хийгээд л. Хажуугаар нь бас тоглохтойгоо байгаа kk. Ер нь зун сайн амраад авсан нь дээр санагддаг. Тэр тусмаа 8 сарын турш завсаргүй ажилладаг хүмүүс. Энэ жил ингээд 4 курст ордийн байжээ. 4 жил ч хурдан юмаа. Нээрээл ангийн хүүхдийн хэлдгээр дахиад 1-р курстээ ороод сурах юмсан. Тэгвэл дутуу дулимаг орхисон бүх зүйлээ нөхөөд дахиад маш сайн сурмаар байна гэж хэлж байсан юм. Оюутан болж байгаа хүмүүс анхнаасаа л идэвхитэй суралцаад явбал хичнээн хэцүү байсан ч гэсэн түүндээ дасна. Тийм болохоор мэрийлттэй байгаарай л гэж зөвлөмөөр байна дүү нартаа. Хурдан төгсөөд ажилд орно гэсэн чинь яарч байх чинээ. Тэхдээ диплом гэж том даваа байна даа.
За за та нарт баахан юм ярьчихлаа. дараа хэрэгтэй зүйл хүргэнээ. Сайхан амраад ажилдаа орж ирээрэй Монголчуудаа.