IP хаягын тухай

IP хаяг гэдэг нь 32 битийн урттай (уг 32 битийг 10-тын тооллын системээр 4 хэсэг болгоод тэдгээр хэсгүүдээ цэгээр тусгаарлан бичсэнийг dotted decimated гэж нэрлэдэг), 2-тын тооллын системээр илэрхийлэгдэх, сүлжээнд буй node(зангилаа)-г хаяглахад зориулсан, дахин давтагдашгүй (дотоод сүлжээнүүдийн IP хаягуудыг дурьдалгүйгээр) тоон хаяг юм. Зангилаа гэдэгт нь хост, роутер зэрэг байна. Одоо бидний хэрэглэж заншсан хаягчлал нь ipv4 ангиллын хаяг юм. Ирээдүйн чиг хандлага нь ipv6 хэмээх шинэ систем болно. Энэ нь 128 битийн урттай байдаг. Доор зөвхөн ipv4 ангиллыг тайлбарласан болно. IP хаягыг гадаад болон дотоод гэж ангилдаг. Мөн хэрэглэгдэж буй байдлаар нь статик, динамик гэж ангилдаг. IP хаяг болгон сүлжээний хаяг ба host-ийн хаяг гэж хуваагддаг. Нost-ийн хаягийн хэсэг нь дэд сүлжээний , host-ийн хэсэг гэж хуваагдаж болно. Ингэснээр дэд сүлжээнүүдийг үүсгэж IP хаягыг илүү үр дүнтэй ашиглаж боломжийг олгодог. Ингэж дэд сүлжээнд хуваахдаа subnetting үйлдэл хийдэг. Subnet хаягыг нь хэрхэн тохируулж өгснөөс хамааран дэд сүлжээ үүсгэж болно. Өөрөөр хэлбэл subnet хаягын тусламжтайгаар дэд сүлжээнүүд үүсэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн доод талдаа 4 хост бүхий дэд сүлжээ үүсгэж болно. Уг 4 IP хаягын эхний хаяг нь сүлжээний хаяг, хамгийн сүүлчийн хаяг нь тухайн сүлжээнийхээ multicast хаяг болдог. Сүлжээний хаягыг олохын тулд тухайн сүлжээн доторх хостын IP хаягыг subnet хаягаар нь AND үйлдэл хийж олдог.

Жишээ: subnet mask = 255.255.0.0
IP хаяг = 148.33.22.5
----------------------------------------
Сүлжээний ID = 148.33.0.0 харин Host ID = 0.0.22.5

IP хаягыг дотор нь 5 ангилал болгон хуваан авч үздэг. Ангиллуудын хувьд A ангилал нь цөөн сүлжээ, олон хост-д зориулагдсан; B ангилал нь дундаж түвшний хэрэглээнд зориулагдсан; харин C ангилал нь олон сүлжээ, цөөн тооны хост-д зориулагдсан гэж хэлж болно.

A -> 1 - 126 (126 сүлжээ, сүлжээ бүрд 16 сая хост) – Америк тивд хэрэглэгддэг

B -> 128 - 191 (16000 сүлжээ, сүлжээ бүрд 65,000 хост) – Еврод тивд хэрэглэгддэг

C -> 192 - 223 (2 сая сүлжээ, сүлжээ бүрд 254 хост) – Ази болон Авсрали тивд хэрэглэгдэг

D -> 224 - 240 (Multicast хаяг)

E -> 241 - 255 (Нөөцөнд байдаг)

Дотоод сүлжээнд ашиглагддаг IP хаягууд

10.0.0.0 - 10.255.255.255 - A ангилал

172.16.0.0 - 172.31.255.255 - B ангилал

192.168.0.0 - 192.168.255.255 - C ангилал

1 Comment:

  1. Anonymous said...
    Unshlaa, oilgoloo

    Suragch ni, kherlen

Post a Comment