Debian дээрх Samba server

Samba server гэдэг нь Linux үйлдлийн систем дээрх фолдероо Windows-ийн Workgroup орчинд share хийх зориулалттай сервер юм. Өөрөөр хэлбэл та өөрийн linux машин дээрх фолдерийг windows машинуудад (компьютер гэхийг л ингэж хэлээд байдиймаа би) харагдуулах боломжтой болж байгаа юм. Зөвхөн харах биш файл хуулж авах, нэмэх, устгах гэх мэт жирийн workgroup орчинд хийгддэг бүх үйлдлүүдийг хийх боломжтой болно. Суулгах болон тохируулах:

Суулгах: apt-get install samba samba-common

Үүнийхээ дараагаар /etc/samba/smb.conf файл дотор:
security = user - ийн урдах " ; " тэмдгийг авч хаяснаар Linux system-ийн хэрэглэгчид уг фолдерт хандах эрхтэй болж байна.
writable = yes
Workgroup/Domain Name: myworkgroupname
тохигоонуудыг хийж өгнө.
Жич: workgroupname гэдэг нь таны windows workgroup-ийн нэр байна.

Мөн /etc/samba/smb.conf файлынхаа хамгийн сүүлд дараах мөрүүдийг нэмнэ:
[sambauser]

comment = Samba folder
path = /home/sambauser/sambafolder
valid users = @users
force group = users
create mask = 0660
directory mask = 0771
writable = yes


Дараа нь samba server-ээ restart хийж өгнө:

/etc/init.d/samba restart

Дараа нь share хийсэн фолдер-т нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэж өгнө:
useradd sambauser -m -G users
smbpasswd -a sambauser
Жич: users-гэсэн группын хэрэглэгчид samba фолдерт хандах эрхтэй гэж дээр smb.conf дотор зааж өгсөн тул шинэ хэрэглэгч үүсгэхдээ users гэсэн группын хэрэглэгч үүсгэсэн. Өөр олон хэрэглэгч үүсгэж өгч болно.

Ингээд samba фолдер (share хийх фолдер)-ийн тохиргоог хийж өгнө.
mkdir /home/sambauser/sambafolder
chown -R sambauser:users /home/sambauser/sambafolder
chmod -R 755 /home/sambauser/sambafolder

За зарим нэгэн зүйлийг дутуу дулимаг буруу бичсэн, эсвэл уг тохируулгуудыг хийгээд ажиллахгүй байвал comment бичээрэй.

0 Comments:

Post a Comment